Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав


Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар өнөөдөр Давос хотноо уулзаж, товч ярилцлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар харилцан баяр хүргэж, ойн хүрээнд соёлын болон бусад арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр ярилцав. Түүнчлэн зөвхөн баяр тэмдэглэхээс илүүтэй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад харилцаагаа шат ахиулах үүднээс харилцан айлчилж, засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.