Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Amsterdam & Partners LLP хуулийн фирм өмгөөлөхөөр болжээ


Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэбсайтад мэдээлжээ.

Ч.Сайханбилэг нь 2014-2016 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллахдаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн хэрэг тулгаад байгаа юм.

Ерөнхий сайд асан өөрт нь тулгасан хэргүүдийг улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа.

“Шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд Монгол улсын одоогийн засгийн газар халдаж байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг энэхүү уул уурхайн гэрээг байгуулахдаа ил тод, парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид үзэж байна” гэж Amsterdam & Partners LLP фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам мэдэгджээ.

Ч.Сайханбилэгийг Монголд хууль бусаар баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа АНУ-д амьдарч байгааг тус сайтад мэдээлсэн байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулыг 2017 онд сонгогдсоноос хойш Ардчилсан Намын хэд хэдэн улс төрчөөс гадна шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсныг мэдээлжээ.

Amsterdam and Partners LLP фирмээс гаргасан мэдэгдэлтэй энэ холбоосоор танилцана уу.

 

Эх сурвалж: amsterdamandpartners.com

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-23 ip: 202.9.40.106

    Их идсэн боно тэнд нь устаг