Махны аж ахуйг хамтран хөгжүүлэхэд Казахстан улс хөрөнгө оруулах боломжтой гэв


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотод айлчлах үеэрээ Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Айдарбек Сапаров болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улаан хоёр орон түүхэн найрсаг, ахан дүүсийн харилцаатайг цохон тэмдэглээд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэн, өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Хоёр орны хооронд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломж их байгааг мэдэгдэж мах, махан бүтээгдэхүүний худалдаа, транзит тээврийн чиглэлээр болон газар тариалангийн салбарт, тэр дундаа үр хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайдын зүгээс дээрх зүйлстэй санал нийлж байгаагаа мэдэгдээд Монгол орны баруун бүсэд эрчимжсэн бог малын махны аж ахуйг хамтран хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломжтой гэдгээ танилцууллаа.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.