Монгол залуу Хятад эмэгтэйд тусалж буй бичлэг олны талархлыг хүлээж байна /бичлэг, ярилцлага/


 

Учир нь Б.Нурболат тус хотод хүүхдээ эмчлүүлэнгээ түр амьдарч байгаа аж. Түүний 1 нас 10 сартай хүү Н.Мейрам нь баруун болон зүүн нүдний хорт хавдартай, баруун нүд нь төрөлхийн хараагүй гэж оношлогджээ. Тэрбээр сайхан сэтгэлт иргэдийн сэтгэлийн хандив, дэмжлэг, туслалцааны ачаар хүүхдээ БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлэг, Жинан хотын QILU эмнэлэгт эмчлүүлж, 2 дахь хагалгаа энэ сарын 18-ны өдөр амжилттай болсон байна.

Цаашид удаан хугацаагаар явагдах хими болон бусад эмчилгээний үр дүнд хоёр нүдний хорт хавдрыг амь насанд нь аюулгүй болгожээ. Мөн төрөлхийн хараагүй байсан баруун нүдэнд хараа орох магадлал өндөр гэсэн оноштойгоор одоо БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Энэ үеэр Б.Нурболатын Жинан хотын нэгэн авто замын явган хүний гарцанд хүүхдээ тэврэн туслалцаа хүсэж буй хятад иргэнд тусалж, “Харанга” хамтлагийн “Чамдаа дуулах дуу”-г дуулж буй бичлэгийг орон нутгийн иргэд олон нийтийн сүлжээнд тавьжээ. Уг бичлэг олон хүний талархлыг хүлээж байна.

Бяцхан хүү Н.Мейрамын хоёр нүдний хими болон бусад төрлийн эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд хандив өргөх хүмүүс түүний ээж С.Сергүлийн ХААН банкан дахь 5058210200 дугаартай дансаар дамжуулан тусламжийн гараа сунгаж болох аж. Энэ хаягаар шууд харилцаж болно. https://www.facebook.com/ALLIANCE.JPMN/
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.