Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлаар айлчилж байгаа билээ. 

Энэ үеэрээ Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзав.

Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлигийн зүгээс хоёр орон түүхэн найрсаг харилцаатайг цохон тэмдэглээд хоёр орны хоородын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн хэмжээ харьцангуй бага байгаа хэдий ч цаашид өргөжүүлэх, нэмэгдүүлэх боломж их байгаа ба энэ чиглэлээр ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал, Монгол Улсаас Турк Улсад халал мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, эрүүл ахуйн хорио цээрийн протоколоо байгуулж хууль эрх зүйн орчинг бий болгохоос гадна Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн үйлчилгээтэй ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс хөдөө аж ахуйн салбарын экспортын бодлогоо танилцуусан ба мал эмнэлгийн чиглэлээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж 2020 оны эхний хагаст багтаан Монгол орны баруун бүсийг малын өвчнөөр тайван бүс болохыг баталгаажуулах бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын зүгээс Турк Улсад арьс, шир экспортлох боломж, сонирхол их байгааг илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.