Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбогдолтой "13 секунд"-ийн бичлэг байгаа гэв


Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан төрийн ордонд нас барсан байдалтай олдсоноос хойш даруй найман сар өнгөрч байна. Хэргийн шалгалтын явц туйлын хангалтгүй удаашралтай, бүр таг чиг байгаа талаар талийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмүүн болон хохирогчийн өмгөөлөгч Х.Батхуяг нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Х.Батхуяг: Энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфф тест авсан. Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн хариу гарсан.

“Төрийн ордонд өнгөрсөн оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан зуурдаар нас барсан. Цагдаагийн байгууллагаас  энэ хэргийг шалгаад найман сар өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр явахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй тэвчээртэй явж ирсэн. Монгол заншлаа бодсон ч гэсэн бурхан бологчийг байнга ярих хэцүү. Энэ ч утгаараа албан ёсны мэдээлэл хийгээгүй байсан. Энэ удаад бид шүүх эмнэлгийн дүгнэлтийг товч танилцуулъя.

Дүгнэлт олон хуудас, эмнэлзүйн үг хэллэг ихтэй учраас гол анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдэнд хөхрөл үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн. Өвчний улмаас ухаан алдаад уначихлаа гэж байсан. Дүгнэлтэд өвчний улмаас цус харваагүй.  Гэмтлийн улмаас цус харвасан гэсэн дүгнэлт гарсан. Энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфф тест авсан. Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн хариу гарсан.  Хэргийн газраас талийгаачийн гар утсыг хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэн өгсөн. Шинжилгээний дүгнэлтэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй. Түүнийг сэргээх боломжгүй гэсэн. Бас нэг анхаарал татсан асуудал бол хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд "би харсан" гэж мессэж бичсэн. Надад 13 секундийн бичлэг байгаа гэсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг мэдээлэл тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй, өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал. Мөрдөн шалгах явцад шүүх эмнэлэгтэй холбоотой ч эргэлзэх асуудал гарч ирсэн.

Талийгаачийн зураг болон Мессежний зураг:

Image may contain: 1 person

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Аав минь хоолой дээрээ заамдалтын мөртэй, баруун нүд нь цохиулж хөхөрсөн байсан

"Бид найман сарын хугацаанд тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд их хэцүү найман сар өнгөрлөө. Эмээ, өвөө, ээж маань гээд их хэцүү цаг хугацаа өнгөрч байна. Дөрвөн настай бага дүү маань хоол ундаа идэхгүй их хэцүү байна. 2019 тавдугаар сарын 17-нд цоо эрүүл аав маань өглөө гэрээсээ гараад явсан. Төрийн тусгай обьектод албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирсэнгүй. Бид гаднын нөлөөтэй гэж үзэж байна.

Өндрөөс унасан гэж байгаа ч унасан талын нүд нь хэвийн хэр нь нөгөө талын нүд нь нэлээд том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт нь заамдалтын улмаас гарсан гэж бид хардаж байгаа. Өмгөөлөгч ч хэллээ. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Төрийн ордонд ажлын цагаар амиа алдсан байхад найман сарын хугацаанд бидэнд ямар ч шийдэл гарсангүй. Төр нийгмийн зүтгэлтэнд тохиолдсон хэргийг шийдэж чадахгүй байна.

Г.Батхүү агсны хүү Б.Цэлмүүн: Аавынхаа хэргийг нэхэх болно

“Эмээ өвөө маань өдөр бүр аавын минь зурагны урд олон цаг сууж, залбирч ээж маань ханиа алдсандаа сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноосоо гарсан. Үнэхээр бэтгэрч байна. Аавыгаа ороод ирэх юм шиг санагдаад хааяа чихэнд сонсогдоод байна. Аавынхаа хэргийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно. Аавыгаа маш их санаж үгүйлж байна” гэлээ.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.