Н.Алтанхуягийн АШ намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан уу


Өчигдөр /2020.01.21/ болсон Улсын дээд шүүхийн хуралдаанаар “Ардчилал шинэчлэлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцсэн байна.

Ингээд “Ардчилал шинэчлэлийн нам”-ыг бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Харин “Ардчилал шинэчлэлийн нам” нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийнх гэх албан бус мэдээлэл байна. Учир нь тэрээр 2018 онд “Нэгдмэл монгол хөдөлгөөн” байгуулж буйгаа зарлаж байсан билээ. Иймд тус хөдөлгөөнөө улс төрийн нам болгон, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан ч түүний хүсэлтийг Дээд шүүх хүлээж аваагүй байх талтай байна.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.