Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?....


Цагаан сар дөхөж тэтгэвэрийн зээл чөлөөлөгдөх мөн олгогдож эхэлж, мөнөөх ахмадууддаа гэж гэнэт сэрсэн улс төрчдийн мөнгө тараалт ч эхэллээ.

 Арилжааны банкны очер дийлдэхээ ч байж. Тэнд үймсэн түмэн, бухимдсан хүмүүс тоолж барамгүй их байна. Өнөөдрийн аргацаасан хэрэглээг шүтсэн төр засаг түүнийг хүлээн авах ард иргэд. Бид өөрсдөө л сонгосон, мөнгө, боломж амласан болгоныг дэмжсэн. Эцэст нь нийгэмдээ сэтгэл гундуу, ханамжгүй иргэн болж байна. Цагийн аясаар хийсэн хамхуул шиг л байдал ноёлоно. Ядуу байгаа шалтгаан нь хувь хүнийх байж болох зарим талаар тогтолцоо, улсыг авч яваа бодлого гажуудалтай байгаа боловуу. Аль аль талыг барихыг хичээнэ. Сүүлийн үед хандив тусламж гуйх иргэд их боллоо. Мэдээж боломгүй болоод хандаж байгаа боловч нөгөө талаар эрүүл саруул атлаа хөдөлмөрлөхгүй, зүтгэе гэж бодохгүй байх шиг. 2007 онд Танайд хоноё нэвтрүүлгээр Тунгалаг гэх ажилсаг, амьдралын төлөө зүтгэсэн мундаг эмэгтэйн хэлсэн үгийг олон хүн мэднэ. “Ямар ч ядарсан хүнд савангын мөнгө олддог” гэж тусламж авч буй хүмүүс дунд оромжоо цэвэрлэх сэдэл ч үгүй хүн байх юм. Ядуугийнх, сэтгэлгээний л хямралд орж гэж оношлох юм. Эцэстээ энэ улс хүн капитал бус хаа нэгтээгээс орж ирэх ашиг, үтэр түргэн зарж борлуулах бодит биет зүйлийг л хардаг боллоо. Дэлхий хаашаа явна вэ? Мөнгө зөвхөн хэрэглээ түүнийг олох, зарцуулах ухаан сэтгэлзүй хэр бэлтгэлжилттэй байна вэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.