Х.Оюун: ЦЕГ-ын нэр бүхий хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өг гэж дарамталсан


"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өнөөдөр /2020.01.21/ Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ хурандаа нар оролцсон хахуулийн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Төрийн алба хаагчид авлига авах ёстой юм шиг нэхдэг болсныг би илчлэх гэсэн юм. Хууль бидний эрхийг хамгаалах гэж байдаг болохоос хуулийн этгээд өндөр албан тушаалтан биднийг дарамтлах гэж ашиглах зүйл биш. “Бавгар" ХХК 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон. 2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны 12 сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ-аас ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн юм.

2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа. 

ЦЕГ гэрээний мөнгөө өгөөгүйгээс болж хамтарч ажиллаж байгаа гүйцэтгэгч компанийг хохироож эхэлсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд ББСБ-аас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга н.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Энэ төслийг авахад “Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан. Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй. 

Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэж хэлсэн. Цагдаагийн албаны дарга хүнийг яллаад явуулчихдаг юм уу? Би Хууль зүйн яаманд хандаж энэ асуудлыг шалгуулмаар байна. Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Барилга барихаар төрийн бүх албатай холбогддог. Төрийн байгууллагатай хамтран ажиллах маш хэцүү. Хоолонд оруулдаг, дайлж цайлдаг, эсвэл нэг даргаар яриулдаг. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Бид ажил хийж байгаа юм чинь бүрдүүлж байгаа материалаа өгөөд, шударгаар ажлаа хиймээр байна. Би худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ. Намайг шалгаад үз. Би энэ хотхоныг авсан цагаасаа хойш ганц төгрөг ч өөртөө наагаагүй.

Би хоёр ширхэг пентхаус, 30 ширхэг байрыг хурандаа нарт зүгээр өгөх ёстой юм уу? ЦЕГ-т энэ асуудлаар 2018 онд хандсан. 2019 онд ч мөн хандсан. Би бүр яриад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг  хүртэл өгөөд байхад намайг дарамтлах байдлаар эргэж ярьсан. Мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс мөнгөтэй хүмүүсийн хохирогч болох ёсгүй” гэсэн юм.

twitter share 7
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-22 ip: 192.82.70.187

    Цагдаагийнхан хүн дарамтлахдаа сайн ТҮУҮГ буюу 5 яамны ёрөнхий нягтлан Батххүгийн Тамир гэж ядуу юм үзээгүй авгай ах дүү нь цагдаад ажиллаж бхдаа хүн дарамтлаж 9911 тэй утасны дугаарыг өөрсдөа барихаасаа айж дүү б.таиирт өгч Тамир нь 9911 дугахртай болоход их амархан гээд ярьдаг бн сүүлдээ Тамир нь сонгууль дөхөхөөр миний 9911 дугаар найдвартай 2 өрөө гээд ярьдаг юм хөөрхий яг хэдийд ийм дугаартай болсонг шалгах амархандаа

  2. 2020-01-22 ip: 192.82.70.187

    Шударга эмэгтэй бна хамт тэмцэнээ

  3. 2020-01-21 ip: 203.91.115.42

    монгол улс хөгжинээ гэж байхгүй юм бна төрийн ийм бохир бөөснүүдээс болж л баттулга хүрэлсүх занданшатар нараа юм хийгээшээ нямдорж зөв уу буруу уу та 3 юм хийх эрхтэй гарт тань лантуу байхад сайн хөдлөх хэрэгтэй зөлөн сандалд суугад бйлгүй уур хүрэх юмааа

  4. 2020-01-21 ip: 182.160.36.217

    Зөв зүйл хийж

  5. 2020-01-21 ip: 64.119.26.171

    Байгуллага бүр хүн бүр энэ шүүх цагдаа, татвар нийгмийн даатгалын байгууллагад дарамтлуулсан ,хахууль нэхсэн болгоныг ил тод мэдээлж хэлээд байвал авилгатай тэмцэх гэж төрийн хүнд сурталыг хүлээгээд байх шаардлагагүй болно доо!!! Шалгуулаад л нэг тийш нь болгоод явчихмаар юмаа!!! Маш зөв

  6. 2020-01-21 ip: 202.126.89.48

    ваов үнэхээр зоригтой.

  7. 2020-01-21 ip: 124.158.126.196

    Зоригтой мундаг бүсгүй байнав Амжилт хүсье