НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сарын өмнө олгоно


Манай улсын иргэд 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт авч хэвшээд байна.

Тэгвэл 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907 мянган иргэнд олгох бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо гарчээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа тухай Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Статистик:

  • 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
  • 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
  • 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.