Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Давост уулзах уу?


Монгол Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарийн Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор энэ сарын 19-ны өдөр эх орноосоо мордсон. Дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн чуулган энэ сарын 20-24-ны хооронд үргэлжлэх юм. Энэ Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, Норвегийн Хаант Улсад айлчилна.

Тэгвэл энэ удаагийн Довасын чуулганд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор Швейцарьт яваа гэх мэдээлэл байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы гол зохион байгуулагч Клаус Шваб өмнө нь түүний урилгаар манай улсад айлчилж байсан удаатай. Тийм учраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус чуулганд жил бүр уригдан оролцдог юм.

Мөн дээрхээс гадна анхаарал татах нэгэн мэдээлэл байгаа нь тус чуулганы үеэр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзаж, зарим асуудлаар санал солилцон, ярилцана гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.