Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй


Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн билээ.

Иймд Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн.

Гэвч тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Цагаан сарын барилдаанд зодоглоно” гэсэн байсан.

Иймд МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас албан ёсны тодруулга авахад “Тийм зүйл ярьсан байна билээ. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэсэн юм.

Мөн сошиалаар маш олон бөхийг допинг хэрэглэсэн байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс энэ тухай лавлахад “Авлигатай тэмцэх газраас эхнээс нь шалгаж байгаа юм билээ. Би ч сайн ойлголтгүй явна. Сэтгүүлч та нар шиг сураг төдий л байна” гэв.

Иймд энэ талаарх мэдээлэл тун удахгүй Авлигатай тэмцэх газраас гарах биз ээ.

У.Баярсайхан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.