Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо


ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны боксын шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс  нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд ОУХМ М.Мягмаржаргал  нар тус тус мөнгө, эрэгтэйчүүдийн 75кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн боллоо.

 Энэ сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчин оролцсон байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.