Цахилгааны төлбөр их гарч байгаа айл, өрхүүдийн анхааралд


Өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшнээс зайлсхийж аль болох цахилгаан халуугаар хэрэглэх сонирхолтой байдаг билээ.

Айл өрхүүд цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагддаг хэдий ч цахилгааны төлбөр өндөр гарч байна гэх гомдол мэдээлэл иргэдээс тасрахгүй байгаа. Тэгвэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгааны төлбөр нь өндөр гарсан хэрэглэгчдэд доорх зүйлсийг зөвлөжээ.

Ингэхдээ, цахилгааны төлбөрийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар бага багаар нэмсэн. Нэг квт.ц тутам нийт 24 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 100 квт.ц эрчим хүч хэрэглэдэг айлд бол 2400 төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Орон сууцны айлууд зундаа 150 квт.ц, харин өвөлдөө 180 квт.ц орчим хэрэглэдэг. Тэгэхээр 200 квт.ц орчим хэрэглэдэг орон сууцны айлын хувьд цахилгааны төлбөр нэмэгдсэнээр 4800 төгрөг нэмэгдэж байгаа аж.

Гэр хорооллын айлууд шөнийн цахилгааны хэрэглээтэй холбоотой төлбөр өндөр гардаг бөгөөд дунджаар өвөлдөө 630 орчим квт.ц орчим эрчим хүчийг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.