Өөхөө соруулж нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт  өнгөрөгч  жилийн  гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах  мэс засалд  орж  29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Тодруулбал өөх соруулах мэс заслын үеэр хохирогч эмэгтэйн зүрх зогсч улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас баржээ. Энэ талаар ар гэрийхэн нь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хохирогчийн аав С.Гүндсамбуугийн өгч буй мэдээллээр “Миний охинд тохиолдсон уг хэргийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа аваасай.  “Тод Каннам” эмнэлэгийг татан буулгах хэрэгтэй. Охин маань өөд болоход ганц ч удаа гүн эмгэнэл илэрхийлээгүй. Хэрэг явдал гарах өдөр манай охиныг хагалгаанд бэлдээгүй, зөвлөгөө ч өгөөгүй байсан” гэв.

Уг хэрэгт хохирогчийн талыг өмгөөлж буй Л.Баасанжав  “Тод Каннам” эмнэлэг зөвшөөрөлгүй хаяг дээр, тусгай зөвшөөрөлгүй өөх соруулах мэс заслыг хийж байсан. Тус эмнэлгийн захирал хуулийн байгууллагын өмнөөс зөвшөөрөл өгч эмнэлгийн үйлчилгээг баталсан байна. Эрүүгийн хэргийн хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн байна. Иймд тус компанийн захирлыг энэ хэрэгт холбогдуулан шалгах  хэрэгтэйг санууллаа.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.