Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


Онцгой байдлын ерөнхий газар, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай гамшгаас хамгаалах салбарт ажиллагсдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын тэргүүн Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Бусан хотын Онцгой байдлын газартай хамтарсан “Хөгжлийн нууцаас суралцахуй цогц хөтөлбөр”-өөр алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах, чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээг үзүүлэх, алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав, ээж” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.