Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө


Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед сар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцсон байна. “Назу проперти” компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний  түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон гэнэ.

Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл өчигдөр /01.16/ хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа.

Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны түрээсийн байрны төлбөрийг гаргуулж  хохиролгүй болгож өгөхийг хотын Захирагчаас хүссэн юм.  Хотын Захирагч С.Амарсайхан “Назу проперти” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах,  үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-19 ip: 105.112.99.114

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443