Ч.Улаан: Махны дундаж үнийг бууруулаагүй


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг хятадын компаниас авлига авч мах экспортлох зөвшөөрөл олгосон, малчдын малын үнийг бууруулсан гэх үндэслэлээр огцруулах санал УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тайлбар хийлээ. Тэрбээр:

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг малчдын махны үнийг бууруулсан,  авлига авч экспортлох зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр буруутгаж огцруулах саналаа УИХ-ыд өргөн мэдүүлээд байгаа. Энэ асуудалд ХХААХҮ-ийн Ч.Улаан тайлбар авлаа

 -Махны үнэ буурсанд таныг буруутгаж байгаа. Энэ талаар салбар толгойлж байгаа сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

 -2020 оны мах экспортлох компанийн сонгон шалгаруулалт явагдаагүй байна. Сонгон шалгаруулах компаниудын саналыг ил тодоор зарлаад, материал хүлээж авсан. Энэ сонгон шалгаруулалтад зөвшөөрөлтэй бүх компани оролцох боломжтой. 20 гаруй компаниас бичиг ирсэн. 2019 онд 47 мах боловсруулах үйлдвэрийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажилласан. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мах боловсруулах үйлдвэр, цехүүд байна. Зарим хэсэг нь зөвхөн мах нядалгааны цех байгаа. Энэ үйлдвэр, цехүүдийн хичнээн нь гаднын үйл ажиллагаатай вэ? Дийлэнх нь хятадын хөрөнгө оруулагчтай компани. Хөрөнгө оруулагчдыг бурууутгах аргагүй.

-Дээрх компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юу?

Хамгийн гол нь хууль, дүрмийн дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Болзлоо  хангасан байгууллагатай яам бодлогын гэрээ байгуулж ажиллаж байгаа. Мах бэлтгэх гарал үүсэл тодорхой байх ёстой. Нөгөө талаар мал сүргийн бүтэцтэй уялдуулсан бодлоготой. ҮАБЗ-өөр зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд явагддаг. Мах экспортлох квотыг хуулийн дагуу олгож байгаа. Ингэхдээ махыг иж бүрэн боловсруулах шаардлага тавьж байгаа. Арьс шир, дайвар бүтээгдэхүү, цус, ясыг яаж боловсруулж байна гэдгийг хүртэл бид хянаж байгаа. Мах экспортлох зөвшөөрлийг хууль дүрэм, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага  хангасан аж ахуйн нэгжид олгож байна. Адууны мах их бэлтгэсэн байна. Урин дулаан орвол чанараа алдана. Үүнээс өмнө яаж борлуулах вэ гэдгийг бид яаманд шийднэ. Ингэхдээ эрүүл ахуйн шаардлагыг хатуу тавина.

--Хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ?

-Хэдэн квот өгөх вэ гэсэн тоо байдаггүй. Махны квот олгодог.

-Малчдаас махыг нь зах зээлийн ханшнаас доогуур үнээр авч байна гэсэн мэдээлэл байгаа?

-Махны дундаж үнийг бууруулаагүй. Энэ жил 20 тонн мах нөөцөлнө

Н.Бүжин

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-19 ip: 105.112.99.114

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443