Тамхины татварыг нэмбэл өсвөр насныхны тамхидалт 2-3 дахин буурна


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тамхинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлснээр өсвөр насныхны дундах тамхидалт 2-3 дахин буурсан үзүүлэлт гарчээ. Тэгвэл манай улсын тамхинд ногдуулах татварын хэмжээ бусад орнуудтай харьцуулахад бага байгаа юм.

Тамхины жижиглэн худалдааны үнэ 10 хувиар өсөхөд өндөр хөгжилтэй орнуудад тамхины хэрэглээ дөрвөн хувиар, бага дунд орлоготой орнуудад найман хувиар буурдаг гэсэн тооцоо гарчээ. Харин Монгол Улсад одоогоор худалдаалж байгаа тамхины татвар нь жижиглэнгийн үнийн 33 хувийг эзэлж байна. Энэ нь Ази номхон далайн бусад орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага татвар гэсэн үг юм.

Б.Цэцэгсайхан: Өсвөр үеийнхний тамхидалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна

Тамхины татварыг нэмбэл өсвөр насныхны тамхидалт 2-3 дахин буурна

Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Өсвөр үеийнхний тамхидалт тамхины бодлоготой холбоотой байдаг. Учир нь тамхийг залуус хаа дуртай газраасаа худалдан авч болдог, үнэ хямдтай байдаг. Түүнчлэн эргэн тойронд нь байгаа хүмүүс тамхи татдаг учраас энэ бол хэвийн үзэгдэл гэж залуус хүлээж авдаг учраас тамхидалт ерөөсөө буурахгүй байгаа. Тамхины хэрэглээг хязгаарлах гол арга бол  бид бодлогын түвшинд тамхины татварыг нэмэгдүүлэх байдаг. Ялангуяа залуусын дунд өсвөр насныхныг тамхи орохоос гол сэргийлэх зүйл бол хэрэглээ, хүртээмжийг нь багасгах ёстой байдаг. Хүртээмжийг багасгахын тулд залууст үйлчлэх гол зүйл нь тамхины үнийн бодлого бий”

Тамхины үнэ хямд байх нь өсвөр насныхан, тэр дундаа ЕБС-ын сурагчид тамхи татах гол нөхцөл болдог. Өнөөдөр дунд сургуулийн сурагчдын 63 хувь нь нэгнийгээ уруу татан тамхи татдаг гэсэн судалгаа байгаа юм.

Б.Майцэцэг: Тамхинд агуулдаг 7000 гаруй химийн нэгдлээс 70 гаруй нь хорт хавдар үүсгэдэг

Тамхины татварыг нэмбэл өсвөр насныхны тамхидалт 2-3 дахин буурна

НЭМҮТ-ийн ажилтан Б.Майцэцэг “Тамхинаас нэг удаа л сороход хүний эрүүл мэндэд их хохиролтой байдаг. Тамхинд 7000 гаруй химийн нэгдэл агуулдгаас 250 нь эрүүл мэндэд хортой, 70 гаруй нь хорт хавдар үүсгэдэг. Гэтэл өнөөдөр манай хүнсний дэлгүүрт тамхи зарагддаг. Тамхи нь хүнс байтугай хор гэдгийг иргэд төдийлөн ойлгодоггүй”

ДЭМБ-ын зөвлөж байгаагаар тамхины онцгой албан татвар нь жижиглэнгийн үнийн 70-аас доошгүй хувьтай тэнцүү болсноор өсвөр насныхны тамхины худалдан авалт буурч улмаар донтох явдал багасна гэж үздэг байна. Мөн цаашлаад өсвөр үеийнхэн, хүүхэд, залуучуудад тамхины хор уршгийг тайлбарлан таниулах  олон нийтийн ажил өрнүүлэх шаардлага байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.