Одонтой ээжүүдийн мөнгийг ирэх сард олгоно


Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Уг журмын дагуу хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө олгодог юм. Энэ жил ч мөн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгасан.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.