Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно


Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочийг торгохоор болжээ. Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгох юм байна.

Зорчигчдыг картаа уншуулж байгаа эсэхийг хяналтын ажилтнууд автобусанд явж шалгах ажээ. Тиймээс иргэд картаа цэнэглэж, зорчиж байхыг Нийслэлийн Авто тээврийн хяналтын газраас анхаарууллаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.