Пара цанын тамирчин Б.Ганболд Азийн цомоос хүрэл медаль хүртлээ


БНХАУ-ын Ябула хотод нэгдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд "Азийн цом-2020" зохион байгуулагдаж, аваргууддаа тодрууллаа. Тус тэмцээний 1.5 км /спринт/ зайн уралдаанаас Пара цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд хүрэл медаль хүртэв. Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллажээ.

Тамирчин Б.Ганболд АНУ-ын Солт Лейк хотноо 2013 онд зохиогдсон цана, тэшүүрийн тамирчдын пара олимпийн эрхийн оноо олгох эхний тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ц.Дүгэрсүрэнгийн хамт оролцож байв. Тэрбээр Сочи-2014 олимпийн наадмын 10 км-ын чөлөөт тэшилтийн уралдаанд 38 тамирчнаас 31 дүгээрт орж байсан юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ПАРАЛИМПИЙН ХОРОО

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.