Гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа


Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг.

2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд түгж, иргэдийг төөрөгдүүлсэн залилангийн хэргийн тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг салбар яамнаас зөвлөлөө.


Гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүд:

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 10-наас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу


Бүгд Найрамдах Украйн Улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна. 2019 оны 12 дугаар сарын 17-нээс 01 сарын 17-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу.


Монгод Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж тэтгэлэг зарлаж байгааг мэдэгдэх завшаан тохиов. Монгол Улсад нийт 60 орон тоог баталсан байна. Үүнд: бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд багтана. Соёлын Харилцааны Зөвлөлийн тэтгэлэг олгох журам зааврыг хавсралтаар хүргүүлж байна. Монголын Улсын бүх сургууль, коллеж, их, дээд сургуулиудад санал болгож тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлаж байна. Бүртгэл дуусах хугацаа 2 дугаар сарын 15.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу.


Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Өргөдөл гаргагч нь 2019 оны 11 сарын 15-аас – 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Б.ЖАРГАЛ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.