Ч.Сайханбилэг: Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ?


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Дубай"-н гэрээ болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэвч тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд эмчилгээгээ дуусгаад очно гэж хэлсэн боловч одоо болтол эх орондоо ирээгүй байгаа юм. Иймд .

Тайлбарт "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа. Эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээн бичжээ. 

Цагдаагийн байгууллагаас Интерполд хандана гэсний дараа түүний талаар "хорт хавдар туссан" гэсэн цуурхал хүртэл тарсан юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорих үеэр тэрээр шулуун гэдэсний цус алдалтаас болж, батлан даалтаар суллагдаж байсан. "Үүнийгээ эмчлүүлэх хэрэгтэй байгаа тул хилийн хоригийг суллаж өгнө үү" хэмээн шүүхэд хандсанаар гадагшаа эмчилгээнд явсан гэсэн мэдээлэл бий. 

ЭХ СУРВАЛЖ: LIVETV.MN
 
twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-14 ip: 192.82.69.200

    ТӨРИЙН ХАМГААЛАЛТ НЬ ДАГААД Л ЯВЖ БАЙГАА Ш ДЭЭ ХУУЛИАРАА... ЯАХ ИНГЭЖ БАЙДАГЮМ БЭ ДЭЭ... САЙХАНБИЛЭГИЙН ХИЙСЭН АЖИЛ ШИГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЕС үүд ОДОО БОЛНО ДОО.