"Лозанн-2020"-ийн биатлоны төрөлд Э.Энхсайхан 12-р байрт орж, түүхэн амжилт үзүүлжээ


Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдаж буй "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадмын биатлоны төрөлд Монгол Улсын тамирчин Э.Энхсайхан түүхэн амжилт үзүүлжээ.

Тус төрөлд эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпын аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар ийнхүү 12 дугаар байрт шалгарч, улсдаа түүхэн амжилт гаргасан байна. 

Биатлоны эмэгтэй ганцаарчилсан зайн төрөл буюу 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медаль хүртжээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт орсон байна. 

 
 
 

Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам энэ сарын 10-нд Швейцарын Лозанн хотод эхэлсэн бөгөөд 73 орны 1,800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа аж. 

Монгол Улсаас тус олимпод дээрх хоёр тамирчнаас гадна гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар оролцох бөгөөд багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллаж байна.

Эх сурвалж: ikon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.