ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫГ МОНГОЛЫН ЭМЧ, СУДЛААЧИД ЭХ ОРОНДОО АВАХ БОЛОМЖИЙГ АШУҮИС ОЛГОЖ БАЙНА


БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Харвардын Их Сургуультай хамтран “Training to Clinicians” сургалтыг анагаах ухааны боловсрол олгох, хүн төрөлхтөний хуримтлуулсан оюуны арвин их санг хойч үед залгамжлуулан өвлүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж буй багш судлаачдыг хамруулан зохион байгуулж байна.

Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын нэг АШУҮИС-ийн хамт олон их сургуулийн хотхоныг цогцолбор байдлаар байгуулахаар бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлэн, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимтэй хийн, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол улсад анхлан нэвтрүүлж, үр дүнд суурилсан боловсрол, судалгаанд суурилсан их сургууль болохоор чармайн ажиллаж буй энэ чухал үед БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Харвардын Их Сургуультай хамтран “Training to Clinicians” сургалтыг анагаах ухааны боловсрол олгох, хүн төрөлхтөний хуримтлуулсан оюуны арвин их санг хойч үед залгамжлуулан өвлүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж буй багш судлаачдыг хамруулан зохион байгуулж байна.

“Эмнэлзүйн судалгааны сургалт” (Training to clinicians – T2C) хөтөлбөр нь багш, эмч, судлаачдад эмнэлзүйн судалгаа, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, инновацын тухай цогц мэдлэг, ур чадвар олгох зорилготой онлайн ба семинар сургалт хэлбэрийг хослуулсан Харвардын их сургуулийн албан ёсны сертификат олгодог тусгай сургалтын хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрт хамрагдсан багш, эмч, судлаачид нь

  • Биостатистик, тархварзүйн суурь мэдлэг, ойлголттой болох
  • Судалгааны асуулт боловсруулах, баталж болох судалгааны таамаглал дэвшүүлэх
  • Анагаах ухааны судалгааны мэдээллийн санг ашиглах, хэрэгцээт мэдээллийг шүүмжлэлтэйгээр үнэлэх
  • Эмнэлзүйн судалгаатай холбоотой ёсзүйн зарчмууд, шаардлагуудыг тодорхойлох, үнэлэх
  • Эмчлүүлэгчийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, инновацыг тодорхойлох ур чадвар эзэмших
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэчлэлт өөрчлөлт хийх арга замыг боловсруулах
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж шийдвэрлэх арга замыг төлөвлөх, бодлого боловсруулах
  • Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, үйлчилгээний чанар, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулахад манлайлагчийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааг тодорхойлох, эзэмших ур чадварыг эзэмших юм.

Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид нь онлайн хэлбэрээр онолын мэдлэгийг зургаан сарын турш хүлээж авахаас гадна хоёр удаа Харвардын их сургуулийн багш нараар удирдуулсан дөрвөн өдрийн сургалтад хамрагдаж дэлхийн нэрт эрдэмтэн судлаачдаас суралцах, тохиолдол дээр ажиллах, бусадтайгаа мэдээлэл солилцох зэрэг хэлбэрээр бие даан судалгаа явуулах, судалгааны баг бүрдүүлж ажиллах, эмнэлзүйн ёсзүйтэй холбоотой асуудлыг тодорхойлох, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, инновацыг нэвтрүүлэх, стратеги бодлого боловсруулах, бусдыг манлайлах зэрэг ур чадварыгсургалтын шинэлэг орчинд эзэмшинэ. Түүнчлэн, сургалтын үеэр Харвардын их сургуулийн номын санд нэвтрэх, “Канвас” онлайн сургалтын системийг ашиглах эрхтэй болсноор бүх онлайн курс, вэбинарт хамрагдах, шалгалт өгөх, зарлал хүлээж авах, асуулт боловсруулах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой  болж байна.

Хамгийн гол нь Монгол улсад их сургуулийн эмнэлэг байгуулагдаж анхны их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болж байгаа энэ үед их сургуулийн онцлог гол функц болох эмнэл зүй, эрдэм шинжилгээ, сургалт гэсэн энэ гурван функцийг Монгол Улсад олон улсын стандарт, жишгийн дагуу хэрэгжүүлэх, дэлхийн нэр хүнд бүхий сургуулиудын сайн туршлагыг нутагшуулах, өөрийн өнцлогт нийцүүлэн хөгжлийн стратеги, арга аргачлалыг боловсруулахад мэдээлэл, мэдлэг олж авах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой сургалт юм. Харвардын их сургаальтай хоёр дахь удаагаа энэ сургалтыг явуулж байгаа бөгөөд 2018 онд явуулсан сургалт Т2Т буюу багш нарыг бэлдэх сургалт байсан бол энэ удаагийн сургалтад АШУҮИС-ийн эмнэл зүйн багш нар хамрагдахаас гадна бусад анагаахын боловсрол олгож байгаа хувийн их дээд сургуулиуд, ЭМ-ийн байгууллагуудын эмч нарыг хамруулж тэдэнд бас мэдлэг олох боломж олгож байгаа нь мэдлэгийг тэгш хуваалцах улмаар тэдэнд олгосон мэдлэгээр дэмжуулж Монгол Улсын эрүүл мэндийн туслаж үйлчилгээний чанар, хүртээжийг тэгшитгэх боломжийг бүрдүүлэхэд манай сургууль манлайлж байна.

Монгол улсын Засгийн газраас их сургуулийг судалгаанд суурилсан, мэдлэгийг бүтээл болгох, инновацийг хөгжүүлэх бодлого барин ажиллаж байгаа бөгөөд АШУҮИС сургууль энэ бодлогыг түүчээлэн хөгжүүлж хөгжлийн урт ба дунд хугацааны бодлого боловсруулан маш үр дүнтэй ажиллаж байна. Судалгаанд суурилсан их сургууль өөрөө эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл өөрчлөлтийн хөдөлгөгч хүч, манлайлагч нь байх ёстой. Анагаах ухааны чиглэлээр явагдаж буй судалгаа шинжилгээний дийлэнх нь тус их сургуульд хийгдэж байгаа нь АШУҮИС анагаахын судлаач эрдэмтдийн цөм гэдгийг баталж байна. Тийм ч учраас бид монголын анагаахын судлаач эрдэмтдийн цөм болсон тэдгээр багш нарынхаа үйл ажиллагааг дэмжин энэ сургалтыг зохион байгуулж байна.

ЦОЛМОН Жадамбын

АУ-ны доктор, профессор

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.