"Сод Монгол"-ын Ц.Анандбазар хоёр нутагтан уу?


"Сод Монгол" группийн ерөнхий захирал Ц.Анандбазар 2008 онд Дорноговь аймгаас нэр дэвшихээр "мөлхөө" сурталчилгаагаа эхлүүлээд байх үед АТГ-аас түүнийг баривчлан саатуулж байсан. Тухайн үед МАН-аас түүний нэрийг хүчээр татуулан, оронд Ж.Батсуурийг нэр дэвшүүлж байсан билээ. 

Тэгвэл нэр дэвших эрхээ хасуулж, хэцүү нэртэд хэсэгтээ суугаад амжсан тэрээр ойрмогхоноос Булган руу гүйдэлтэй болжээ. Энэ талаар хуульч Б.Гүнбилэг саяхан "битүүхэн" жиргэв.

Тэрээр "Сод Монгол" группийн 20 жилийн ойг Булганд нижгэр тэмдэглээд, удалгүй Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүний хувиар сумдаар уулзалт зохион байгуулж явсан байна. Үүнээс нь болж, Ц.Анандбазар яг аль нутгийн хүн бэ? Эсвэл хоёр нутагтан юм уу? гэж Булганыхан ярьж байна. Тэрээр Аав Дорноговийнх, ээж Булганы Хишиг-Өндөрийнх хэмээн ярьж яваа аж" хэмээн жиргэжээ.

Харин ийн УИХ-ын гишүүний суудалд зүтгэж яваа түүнийг Булганынхан энэ удаад таалах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь "Ц.Анандбазар манай компани Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг учир би Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ" хэмээн яриад явж мэдэх хүн юм байна даа" хэмээн Булганыхан "жиг жуг" хийж байна. 

 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.