Х.Нямбаатар: Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллахыг "ЭВЛЭЛ" нь зөвшөөрсөн


Өнгөрөгч баасан гарагт Зөрчлийн хууль дахь гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хууль руу оруулсан. Ингэснээр сэтгүүлчид эрүүгийн хэрэгтэн болох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр /2020.01.13/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гүтгэх доромжлохтой холбоотой асуудал эрүүгийн гэмт хэрэг болж байгаа явдал нь ХЗДХ-ийн яамнаас орж ирсэн. Ажлын хэсэг дээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг байлцуулан тал бүрээс нь ярилцсан. Одоогийн энэ томьёолол дээр санал нэгдсэн. Гүтгэх доромжлох хэргийн субъект нь зөвхөн сэтгүүлчид биш. Энэ бол бүх хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл хүний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан илтэд худал мэдээлэл тараасныг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шийтгэл нь торгуулийн санкцтай гэлээ.

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.