405 кг гахайн махыг нууцаар оруулахаар завджээ


Энэ сарын 08-ны өдөр Замын-Үүд боомтоор Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.

Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр иргэн Ж нь Монгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгаржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн хэрэг нээн шалгаж, гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Эх Сурвалж: МХЕГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.