Н.Золжаргалыг дахин шүүнэ


Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаад буй Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо.

Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр 10.00 цагт эхэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны  нэгдүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Н.Бүжин

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.