"Улсын баатар" байлаа ч хүн гүтгэж болохгүй


2019 оны зургаадугаар сард Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл, “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэсэн нийтлэл бичсэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар гүтгэлэгт тооцон хуулийн байгууллагад ханджээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хүлээн зөвшөөрч, гүтгэлэг мөн хэмээн үзсэн бөгөөд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу Э.Бат-Үүлийг торгох шийдвэр гаргасан юм.

Гэвч Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, торгуулийг хүчингүй болгуулах өргөдөл гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ. Уг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдаж шатны шүүхэд болж байна.

Тэгвэл энэ тухай Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх Улсын баатар Э.Бат-Үүл “Ардчилсан Үндсэн  хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Харин түүний ийн жиргэсэнийг цахим орчинд иргэд эгдүүцэн хүлээн авч байна.

Тодруулбал, иргэд "Ардчилсан нийгэмд Улсын баатар байлаа ч хүн гүтгэж болохгүй. Ерөнхийлөгч хүртэл хүн. Хүн юм чинь нэр алдраа хамгаална. Могой хүртэл модоор хатгахаар атирдаг. Хүний нэр төрд санаатайгаар халдсан, эсвэл гүтгэсэн бол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой" хэмээж байна.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-13 ip: 66.181.185.150

    Жонхуугийнс сайт билүү энэ Ардчилал mn