2019 онд хийсэн ОНЦЛОХ АЖЛУУД


Барилга, хот байгуулалтын яам өнгөрсөн онд Засгийн газраас дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, салбарын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллажээ. 

Тус яамнаас 2019 онд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудыг дурдаж байна. 

Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хуримтлагдсан 820,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулж дуусчээ. 

  •  
  •  
  •  
  •  

Өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Ингэснээр түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэрийг бүрэн арилгасан.

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилтын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн гэрээг байгуулж, барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэв.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг тус тус батлууллаа. “150 мянган айл-Орон сууц” хөтөлбөр нь 2019-2023 оны хооронд 21 аймагт хэрэгжих бөгөөд ингэснээр иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцтай болох нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу түрээсийн орон сууцны санг нийт 1542 айлын сууцаар нэмэгдүүлж, Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын орон сууцыг тус тус барьж, ашиглалтад орууллаа. Түүнчлэн “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлуулсанаар төрийн болон орон нутгийн өмчийн 545 айлын орон сууц, хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгжийн 32 төслийн 3877 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Барилга хот байгуулалтын яамнаас Сангийн яам, Монголбанктай хамтарч Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн 2019 онд Монголбанкнаас 213.4 тэрбум төгрөг, улсын төсвөөс 112.0 тэрбум төгрөг, арилжааны банкуудын эх үүсвэрээс 117.9 тэрбум төгрөг буюу нийт 443.3 тэрбум төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд зарцуулж, 6476 иргэн, зээлдэгчийг хамрууллаа. Өөрөөр хэлбэл, өмнөх оны дүнтэй харьцуулахад 1800 зээлдэгч, 134.1 тэрбум төгрөгөөр илүү олгогджээ. 

6. БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц” төслийн үйл ажиллагааг эхлүүлж, БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны орон сууцны төслийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагджээ.

 

  •  
    1008 айлын орон сууцны зураг төсөл
  •  
  •  
  •  


Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр  Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг нийт 9 аймагт хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлыг тус тус эхлүүллээ. Эдгээрээс Архангай, Өвөрхангай аймгийн цэвэрлэх байгууламжийг 2019 онд барьж ашиглалтад оруулж, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Булган аймагт хэрэгжиж байгаа ажлууд 50 хувиас дээш хэрэгжилттэй байна.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох, мэргэжилтэй инженер, техникийн ажилтныг сургах, давтан сургах, мэргэжлийн зэрэг дэв олгох үйл ажиллагааг мэргэжлийн төрийн бус байгууллагын түншлэлд гэрээний үндсэн гүйцэтгүүлэх ажлыг сүүлийн 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Улсын хэмжээнд “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн цахим систем”-ийг шинээр хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү цахим систем нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй, оролцоонд түшиглэсэн байдлаар боловсруулжээ. 

Уг систем нь зам шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламж, үйлдвэр уурхай, хөдөө аж ахуй хөгжүүлэх газрын байршил гэх мэт улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээллийг улсын хэмжээнд авахаас гадна, өөрийн амьдарч буй орчныг сайжруулах, гэр бүлийн болон бизнесийн зорилгоор газар эзэмших, өмчлөх, ашиглах зэрэг санал хүсэлтээ бүх төрлийн интернэтээр дамжуулан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэж, баталгаажуулах боломж нээгдэх юм.

  •  
  •  
  •  
  •  

 

Монгол Улсын хэмжээнд газрын Кадастрын нэгдсэн системийг байгуулж, Хур, ДАН Системд холбон, газрын бүртгэлийн нээлттэй цахим хуудсыг хэрэглээнд гаргалаа. Мөн газрын биржийн цахим систем, газрын үнэлгээ, төлбөр, татварын системийг нэвтрүүлжээ.

  •  
  •  
  •  

Барилгын салбарын хууль эрх зүй, норм нормативын баримт бичиг, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, ажиллах хүчний цогц мэдээлэл бүхий “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн цахим сан”-тай боллоо.  

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Барилгын тухай хуулийг даган гарах 33 дүрэм журмыг шинэчлэн батлууллаа. Мөн Орон сууцны тухай хууль, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, Хот байгуулалтын тухай хууль, Геодезийн тухай хууль, Орон зайн мэдээллийн тухай хууль, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулга, Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн 1988 оны 167 дугаар конвенц, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.