Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ хэлэлцүүлж эхэлжээ


Ардчилсан нам ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлцэж эхэлжээ. Ингэхдээ гишүүдийнхээ оролцоотойгоор хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, АН УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нийт гишүүдийнхээ оролцоотой хэлэлцэж, саналыг нь авч, нэгтгэн батлахаар болжээ.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчилсан намыг гишүүн төвтэй бодлогын институц болгох зорилгын нэг чухал хэсэг нь Үзэл баримтлалаа тодорхойлох байв. Бид энэ зорилгоо 2019 онд амжилттай биелүүлж, Баруун төвийн үзэл баримтлалаа 200 гаруй мянган гишүүнийхээ оролцоотойгоор хэлэлцэн баталсан билээ.

2020 онд бид Баруун төвийн үзэл баримтлалдаа тулгуурлаж, Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн бодлого буюу мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртай. Өнөөдөр энэ ажил гараанаас гарлаа" гэж мэдэгдлээ.

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.