ОУВС тэтгэврийн зээлийг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ


Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан. Тэгвэл Олон улсын Валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб  “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна” хэмээн мэдэгджээ.

Эрх баригчдын популист амлалт ДНБ-нд эзлэх өрийг 2 хувиар инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна гэж анхааруулжээ.

Мөн Х.Баттулгын ажлын хэсэг баасан гарагт тайлбар хийх хүсэлтэд шууд хариу өгсөнгүй гэдгийг дурдсан байна.

Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, тус сангийн өмнө олон үүрэг хүлээсэн юм. 

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.