“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг тендерийн хувийг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй хэргээр АТГ, ЦЕГ-аас шалгаж эхэлжээ


Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж ч амжаагүй, хэргийн холбогдогчид нь гадаад руу оргон зайлсан эгзэгтэй үед балгийг арилгаж, баялгийг сахих үүрэгтэй өнөөгийн удирдлагууд нь хятадуудад найр тавьж, хувь авах ажиллагаандаа гаршиж суугааг зарим хэвлэлүүд онцолсон.

Ингэхдээ өмнөх оны сүүлээр “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН ХЯТАДЫН КОМПАНИУДЫГ ИЛ ЦАГААН ДЭМЖИЖ, ТЕНДЕР НЭРЭЭР ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА” гэх баримт, мэдээлэл нэр бүхий хэвлэлд нийтлэгдсэн удаатай.

Сануулбал, Өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820 мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалтад БНХАУ-ын Jiang Guoyin захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийг тендерийн хууль зөрчин шалгаруулсан байдаг.

Учир нь тендерт оролцсон бусад компаниуд нь тендер будлиантай болсон талаар Сангийн яаманд мэдэгдэж, тендерийг дахин зарлахад “Синохидро Корпорейшн лимитед” ХХК Монгол Улсын хуулийг басамжилж, тендерийн баталгаагаа мөн л дутуу ирүүлсэн төдийгүй хуулиараа хоёр ч удаагийн тендерээс хасагдсан ч “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-нд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд урилга өгч шууд гэрээ байгуулсан байна.

Тендертэй холбоотой гомдол хянасан тухай баримт:

Энэ үйлдэл нь Эрдэнэт үйлдвэрийн Тендерийн хороонд Хятад компаний гар хөл эсвэл тендерт танай компанийг заавал ялуулна гэх үүрэг хүлээсэн, авлига авсан албан тушаалтнууд байна уу хэмээн хардах үндэслэл баримт нотолгоо байсан юм. 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрт өчигдөр оройноос эхлэн тусгай үүрэг бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт баг ажиллаж эхэлсэн талаар эх сурвалж онцоллоо. АТГ, ЦЕГ, ТӨБЗГ, Сангийн яамны хамтарсан уг ажлын хэсгийнхэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд үзлэг хийж, бүх бичиг баримтыг битүүмжлэн шалгаж эхэлсэн  байна. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тендерийн хувийг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. 

Эрдэнэт үйлдвэрийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Тендерийн хороог Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг юм.

ANEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.