Малын хулгайчдыг таван жил хорино


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хоёр бодоос дээш бод хулгайлбал хүндрүүлэх нөхцөлтэй гэж хуульчилсан. Тэгвэл хуулийн үйлчлэлд нь тааруулж, жижиглэнгийн хулгай гаарах юм биш үү? Өнчин ишиг хулгайлсан ч хатуу чанга ялтай болгох саналыг малчид маань хэлж байна. Өдөр, шөнөгүй нойр хоолоо хасаж байж өсгөсөн хэдэн малаа өсгөж байгаа малчдыг дэмжсэн хууль баталмаар байна. Энэ бол 300 малчны хүсэл юм шүү. Эрүүгийн хуулиар нэг бод хулгайлбал ямар хариуцлага хүлээлгэх юм вэ” гэсэн асуулт тавьсан.

УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлд нэг толгой мал хулгайлсан бол 6 сараас дээш хугацаагаар хорих ял оноох заалт оруулсан. Өнчин ишиг хулгайлсан ч 6 сараас 5 жил хүртэл хорих ял оноохоор тусгасан. Харин нэг бод хулгайлахдаа машин механизм ашигласан, 2-оос дээш бүлэглэж хулгайлсан бол 2-8 жил хорих ял оноохоор төсөлд тусгасан. Хил орчмын бүсийн сумдад улсын хилээр мал гаргасан хэргүүд гарч байгаа тул хуулийн төсөлд хүндрүүлэх нөхцөлтэйгээр оруулж ирсэн” гэлээ.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.