УИХ: Малын хулгайчдад ногдуулах ялыг чангатгана


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Уг төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Малын хулгайч нарт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, 240-250 цагаар нийтэд тустай ажил эрхлэх гэдгийг өөрчлөх. Захиргааны хариуцлага ногдуулахын оронд Эрүүгийн хариуцлага оноох ёстой гэж үзэж байна. Малын хулгайтай тэмцэхэд Ялын бодлогыг чангатгахаас гадна малчдын нөхөрлөл бий болгох, мэдээллийн баазыг өргөтгөх зэргээр ажиллах шаардлага байна гэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

Малын хулгайчдад оноох ял гурван янз. Авто машин ашиглаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй, гойд ашиг шимтэй мал хулгайлаагүй бол зургаан сараас 5 жилээр хоригдоно. Хоёр бод хулгайлвал олон тооны мал хулгайлсанд тооцно. Найман бог хулгайлвал 2-8 жилийн хорих ял сонсоно. Машин механизм ашиглаж хулгай хийсэн бол хүндэрнэ. Гойд ашиг шимтэй нэг мал хулгайлвал 2-8 жилээр хоригдоно. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бүлэглэсэн бол 5-12 жилээр хоригдоно гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.