Хар тамхины хэргээр хорихоос өөр төрлийн ял эдэлж буй 162 этгээдээс гэнэтийн тест авжээ


Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэрэгт шүүхээс хорихоос өөр төрлийн ял оноосон этгээдүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд байх дахин мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд гэнэтийн шалгалт явуулжээ.

Нийслэлийн зургаан дүүргийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан уг шалгалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7, 20.8. 20.9, 20.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүхээс

  • Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,
  • Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох,
  • Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг хамруулсан байна.

Шалгалтад давхардсан тоогоор 162 этгээд хамрагдсанаас сорилын дүнгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 33 этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй нь илэрч, үүнээс дөрөв нь биедээ хадгалсан болох нь тогтоогджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.