Нас барсан иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хэрэв төсөл батлагдвал дараах  иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс төлнө. Үүнд:

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг 420 мянган иргэний

309 мянга нь өндөр насны тэтгэвэр

68 мянга нь групп, тэтгэмж авдаг

20 мянга нь тэжээгчээ алдсан

16 мянга нь цэргийн тэтгэвэр авдаг. Энэ хүмүүсийн зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл хамаарах нь.

Тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ гэж төсөлд тусгажээ. Зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй байгаад нас барсан бол асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульд тодорхой оруулахыг  өчигдөр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсгийнхэнд анхааруулсан юм.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.