Б.Жаргалсайхан: Хүрэлсүх заримдаа хүн үнэмшихгүй юм ярих юм


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдэгдэлд "Буян" Жагаа буюу БНН-ын дарга Б.Жаргалсайхан хариулт өгчээ. Тэрбээр "Өнөөдөр МАН-ын Бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцохдоо "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина" гэж мэдэгджээ.

Тэр эрүүл байгаа. Эсвэл тэр ирэх сонгуульд ялагдана гэдгээ мэдэрчихээд мөнгө, хандив хэрэггүй гэж байна уу.

Хүрэлсүх заримдаа хүн үнэмшихгүй юм ярих юм. Мөнгөгүйгээр сонгуульд орно гэдэг, зэвсэггүйгээр дайнд орохтой ижил. Ямарч сонгуульд зардал гардаг. Тэглээ ч өдийг хүртэл төрийн эрхийг луйвардахдаа луйвардаж авсан МАН мөнгөгүй, нэр дэвшигчээсээ татаас авахгүйгээр сонгуульд оролцоно гэж үү дээ.

Би үнэнийг хэлчихэе. Тэд нэр дэвшигчдээсээ дор хаяж тэрбумыг салгаж байж дэвшүүлнэ. Тэд нар мөнгөнөөс зугтдаг улс биш шүү дээ. Эсвэл МАН болоод У.Хүрэлсүх мөнгөгүй сонгуульд орно гэж том дуугарч байгаа бол тэд аль хэдийн татвар төлөгч бидний мөнгийг сонгуульдаа зарцуулахаар зэхчихсэн. Тэд өөрсдийнхөө мөнгөөр сонгууль хийхгүй гэж байгаа бол бидний мөнгөөр сонгууль хийнэ гэсэн үг. Энэ бол өнгөлөн далдлалт. Хүрэлсүх ард түмэнд таалагдах гэж ингэж ч аргаа барах гэж" гэж цахим хуудастаа бичжээ.

 

twitter share 3
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-15 ip: 66.181.181.197

    Б.Жаргалсайхан голоор нь шаах юмаа?!

  2. 2020-01-13 ip: 103.57.93.57

    иргэн. МАн- худлаа ярьж хулгай хийж хэлмэгдүүлж сурсан аймшигийн мангасууд мѳн. Яг үнэн ярих байхдаа.

  3. 2020-01-10 ip: 202.126.88.136

    Хүрэлсүх тэдний гар хөлүүд ахмадаа алагчилж яаран сандран гоомой шийдвэр гаргасны төлөө ялагдах нь тодорхой болсоон.