Доналд Трамп Ираны эсрэг цэргийн арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдлээ


Хоёр улсын цэргийн ажиллагаатай холбогдуулан АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч лхавга гарагт албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрбээр Иран улсаас явуулсан халдлагын үеэр нэг ч цэрэг амь үрэгдээгүй гэдгийг онцлоод, Цэргийн баазууд бага зэргийн хохирол амссан ч энэ  нь ноцтой асуудал биш учраас Иран улсад хариу цохилт өгөөгүй гэж мэдэгджээ.

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсын эсрэг цэргийн арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдэв. Гэхдээ тус улсын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавих шийдвэр гаргаснаа зарласан байна.

Сануулахад, өнгөрөгч долоо хоногт долоо хоногт АНУ-ын явуулсан тусгай ажиллагааны үеэр Иран улсын генерал Кассем Сулеймани амь үрэгдсэн хэргийн хариу болгож Иран улсын талаас орон нутгийн цагаар мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Ирак улсын Эрбиль болон Аль Асад дахь АНУ-ын цэргийн баазууд хэд хэдэн удаагийн пуужингийн цохилт өгч, Ойрх дорнодын бүс нутгаас АНУ-ын цэргүүдийг хөөн гаргана хэмээн сүрдүүлж байсан юм.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.