Зээлгүй ахмадуудын нэг сая төгрөгийг олгоно


 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан яг одоо үргэлжилж байна.

Байнгын хорооны дарга Д.Оюунхорол: Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийг зээл аваагүй 194 мянган иргэнд олгохоор шийдвэрлэв. Орд үйл ажиллагаагаа эхэлж, бүтээгдэхүүнээ борлуулна гэж тооцоод ирэх 2021 оны тавдугаар сарын 1-нээс иргэдэд олгоно гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 900 мянгаас дээш тэтгэвэртэй иргэд 6 саяас дээш зээл авсан гэсэн үг. Тэгэхээр 6 саяас дээш зээлтэй иргэд харьцангуй залуу буюу сүүлд тэтгэвэр тогтоолгосон хүмүүс. Тиймээс зээл хаах хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлана.

Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 оны 12 сарын 31-ний байдлаар 776 тэрбум төгрөг. Тэтгэврийн зээл өмнөх оноос 62 тэрбум төгрөгөөр буурсан.

УИХ-ын гишүүн Л.Болд: Тэтгэвэр барьцаалсан зээл авсан иргэдийн 3 сая хүртэлх зээлийг төлж, зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгөх биш, бэлнээр өгч, 6 сая төгрөгийн хязгаарлалтаа 3 сая болгож бууруулбал ШИНЭ нам дэмжихэд бэлэн байна.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.