Бага насны хүүхэд хүчирхийлсэн зургаан хэрэгтнийг илрүүлжээ


Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа П.Эрдэнэбилэг 2019 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн шалгалтын ажиллагааны талаар  өнөөдөр мэдээлэл өглөө.

3.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэргийг шүүхээр шийдүүлжээ

Өнгөрөгч 2018 оны зургадугаар сараас эхлэн гадаадын таван улсын зургаан компанийн и-мэйл хаягыг хакердаж 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсад 16 ижил нэртэй компани байгуулж  угаасан гэх хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Уг хэрэгт манай улсын иргэн Г,Х,А нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэн хамтран үйлдсэн хэрэгт шийтгүүлсэн байна.

Иргэн Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдлын дүгнэлт гарна

Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг явдал гарсан. Уг хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байгаа талаар Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдад хандан шаардлага хүргүүлж хэрэгт давтан шинжилгээ хийлгэх хүсэлтийг мэргэжлийн байгууллагад уламжилсан. Энэ дагуу  хохирогчийн хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдлын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.

Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймагт сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгт ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлэл авч шалгаж байгаа аж. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хүнийг хэргийг нөхөн илрүүлжээ. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

800 гаруй хятад иргэний холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.