Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан түүхэн цуврал ботийг номын сангууд болон судалгааны байгууллагуудад гардууллаа


Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд “Ардчиллын замнал: алдаа-оноо, сургамж-сорилт” түүхэн цуврал түүхэн цуврал ботийг гардуулан өглөө.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд эмхэтгэсэн уг түүхэн цуврал ботийг улсын хэмжээний томоохон номын сангууд болон судалгааны байгууллагууд, мөн улстөрийн намуудад хандивлаж байгаа. Учир нь уг боть нь зөвхөн нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн үйл явцын тухай төдийгүй, ардчиллыг бэхжүүлэх үйл явц бүхэлдээ хэрхэн өрнөж, ардчиллыг түүчээлж явсан улс төрийн намууд энэ үйл явдалд  хэрхэн оролцсон, төр барьж засагласан он жилүүдийн түүх, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо ямар байсан зэргийг тал бүрээс нь он цагийн дарааллаар эмхэтгэсэн түүхийн төдийгүй судалгааны чухал ач холбогдолтой томоохон бүтээл юм.

Судлаачид, түүхчидийн зүгээс өндөр үнэлэлт авсаар байгаа энэхүү 5 цуврал ботийг шинжлэх ухааны байгууллагууд зарим их дээд сургуулиудын дунд судалгааны гарын авлага болгон хэрэглэж эхлээд байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.