Нийслэлийн хүн амын тооллого 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхэллээ


Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ. 

Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна.

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас эхлүүллээ.

Иргэн Ш.Багаажав нь өдгөө 103 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрбээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг.

 

Том охин Б.Өлзийсайхан “Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна. Миний хувьд тус тооллогод 6 дахь удаагаа оролцож, тоолуулж байна. Би эхээс 5-уулаа. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Би өөрөө 7 хүүхэдтэй, ач, зээ нийлээд 20-оод болсон байна.
Миний бие тооллогод маш их ач холбогдол өгч байгаа. Хүн бүр тооллогодоо идэвхтэй хамрагдаарай” хэмээн сэтгэгдлээ хэлэв.

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.