Баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр баталлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмыг хэлэлцлээ.

Тэгвэл уг журмаар Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр батлав. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн доорх найруулгын засварыг УИХ-ын дарга уншиж танилцуулсныг гишүүдийн 61.7 хувийн саналаар дэмжлээ.

Уг найруулгад Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлтэй холбогдуулан  боловсруулах хуулийн төсөлд доор дурдсан чиглэл баримтална гээд журмын хавсралтын нэгдүгээр бүлгийн 

1.2-т Үндэсний баялгийн санг байгуулахдаа энэхүү сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх, түүний хувьцаа эзэмшигчийн хувьд хөрөнгийг нь захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэх

  • Санд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны төлбөр 
  • Төрийн өмчийн хувьцааны ногдол ашиг 
  • Хувьцаа борлуулсны орлого
  • Газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлого 
  • Төрийн хувьцааны ногдол ашиг 
  • Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх. 

1.3-т Сангийн хөрөнгийн удирдлагын компани сангийн хөрөнгийг удирдахдаа хараат бус, бие даан ажиллах, компанийн болон сангийн удирдлагын сайн засаглалыг дэвшүүлэх, сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ хүртээхдээ тэгш хүртээмжтэй байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх хэмээн оруулсан байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Сангийн хөрөнгийн удирдлагын компани хараат бус, бие даан ажиллана гэж заасан. Хараат бус, бие даан ажиллаж байгаа санд яагаад Засгийн газар чиг үүрэг өгөх ёстой вэ? Ирээдүйн өв сан бол ард түмний сан. Хараат бус,  бие даан ажиллах, корпорацын хэмжээнд байх ёстой гэчихээд Засгийн газар чиг үүрэг өгөх ёстой гэдгийг дэмжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн ч ийнхүү батлагдав.

 
 
 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.