"Шарк" Д.Энхтүвшин сонгуульд өрсөлдөхөөр болжээ


УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн нэгээр MCS группийн дэд Ерөнхийлөгч, "шарк" Д.Энхтүвшин тодорлоо. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Их сургуулиа төгсөөд, МСS группийн санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхлүүлж, нийтдээ 22 ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд олон бизнес, төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн байна.

Үүнээс гадна Д.Энхтүвшин хоёр жилийн дотор 30 кг жин хасч, өөрийгөө ялж чадсан аж. Энэ удаа тэрбээр УИХ-ын сонгуульд хүч сорьж, өрсөлдөгчдөө ялахаар шийджээ. Түүнийг Дорнод аймгаас нэр дэвшиж болзошгүй гэсэн мэдээлэл буй юм. Гэхдээ чухам аль тойргоос нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: new.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.