Халуун бууруулах хамгийн үр дүнтэй аргууд


Халууралт нь бие махбодид өвчин эмгэг явагдаж байгааг болон халдварын шалтгаантай үрэвсэл явагдаж байгааг илтгэдэг. Ихэнх хүмүүс халуурах нь муу зүйл гэж боддог. Халуурч эхлэнгүүт халууны эм өгч хурдан буулгахыг боддог. Үнэн хэрэгтээ ихэнх халууралт хүнд ашиг тустай байдаг. Учир нь өндөр халуунд вирус , бактери тэсвэргүй байдаг. Энэ нь хүний бие махбодийн хамгаалах механизм юм. Насанд хүрсэн хүнд 39, 40С хүртэл халуурч байгаа тохиолдол, хүүхдэд 38,00С хүртэл халуурч байгаа үед санаа зовох хэрэггүй юм. Ихэнх тохиолдолд халуурч байснаа өөрөө аяндаа намддаг боловч өндөр халуурч байгаа үед халууныг яаралтай буулгах шаардлагатай бөгөөд тархины гэмтэл болон бусад хүндрэл үүсэхээс сэргийлэх нь чухал юм. Гэрийн нөхцөлд халуун бууруулах зарим аргын талаар товч танилцуулъя.

Тэвчээртэй байж халуунаа тогтмол хянаарай. Насанд хүрэгчдэд ч тэр, хүүхдэд ч тэр халууралт явагдаж байснаа өөрөө аяндаа буудаг. Ихэвчлэн халууралт 2-3 хоног үргэлжлээд өөрөө аяндаа буудаг. Бага зэргийн халууралтын үед халуун бууруулах эм хэрэглэлгүйгээр тэвчээртэй байж, орондоо хэвтэн, 2 цаг тутам халуунаа хэмжиж байгаарай. Учир нь халууралт хүний бие махбодид маш чухал ач холбогдолтой хариу урвал юм гэдгийг дээр дурьдсан шүү дээ. 2 цаг тутам халууныг халууны шилээр хэмжсэнээр маш өндөр халуурч , аюултай түвшинд хүрэхээс сэргийлж чадна. Нярай болон бага насны хүүхдэд шулуун гэдсээр халууныг хэмжих нь тун чухал бөгөөд бодьтой байдаг. Насанд хүрэгчдэд 39,40С , хүүхдэд 38,00С дээш хэмтэй халуурах, нэг долоо хоногоос удаан хугацаагаар халуурах нь ямар нэг эмгэг шалтгаан байж болохыг харуулж байгаа аюултай шинж юм.

Хүний биеийн хэм ихэвчлэн оройн цагаар , биеийн хүчний ачаалалтай ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийсэн эсвэл ажлын ачаалалтай байсны дараа нэмэгдэж болдог. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэх үед , хүчтэй сэтгэл хөдлөлийн үед, халуун чийглэг орчинд байхад биеийн хэм аяндаа ихэсч болно.

Хөлрөхөөс гадна бага зэргийн халууралттай холбоотой бусад шинж тэмгүүд илэрдэг. Үүнд: бүх биеэр шархирч өвдөх, ядарч сульдах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, хоолны дуршил буурах, хацар улаа бутрах шинжүүд илэрнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.