Сурагчдын амралтыг сунгахаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлжээ


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлжээ. Уг асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрээр “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг. Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас манай яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих саналтай байгаа. Тиймээс энэхүү саналаа нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд санал хүргүүлсэн” гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.