Б.Бат-Өлзий Ерөнхийлөгчийн цомыг 1 унаа 6 даваатайгаар хүртлээ


Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт /2019.12.29/ зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Соронзонболд болон Б.Бат-Өлзий тэргүүтэй шилдэг харцгууд хүчээ сорьсон юм. Энэхүү чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв.  Ийнхүү Б.Бат-Өлзий “Ерөнхийлөгчийн цом”-д анх удаа түрүүлж, шилжин явах цомын эзэн болов. Харин шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан,  Б.Ганхуяг нар үлдлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.